СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн багш Эверестийн оргилд хамгийн хурдан авирсан эмэгтэй болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хонконгт багшилдаг байсан 45 настай Цанг Ин Хунг дэлхийн хамгийн өндөр уулын оргилд 25 цаг 50 минутын дотор хүрч, Эверестийн оргилд хамгийн хурдан авирсан эмэгтэй болсон байна. Түүний өмнөх амжилтыг Балбын нэгэн эмэгтэй уулчин 2017 онд тогтоож байсан бөгөөд тэрээр 39 цаг зургаан минутын хугацаанд авирч байжээ.

Цанг Балбын нийслэл Катманду хотод эргэн ирснийхээ дараа сэтгүүлчидтэй ярилцсан бөгөөд энэ үеэрээ "Би зүгээр л тайвшрал, аз жаргалыг мэдэрч байна. Яагаад гэвэл би дээд амжилтыг эвдэхийг огт эрэлхийлээгүй. Зүгээр л өөрийгөө сорихыг хүссэн" хэмээн ярьжээ.

Тэрээр анх энэ сарын 11-нд авирах оролдлого хийсэн боловч цаг агаарын таагүй байдлын улмаас эргэн буухад хүрсэн байна. Гэвч Цанг бууж өгөөгүй бөгөөд долоо хоногийн дараа дахин оролджээ. гэж Балбын Засгийн газрын албан тушаалтан мэдээлсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Цанг Ин Хунгаас гадна өөр хоёр уулчин Эверестийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 75 настай Артур Муир тус уулын оргилд гарсан хамгийн өндөр настай америк хүн болсон бол

Шинэ дээд амжилт тогтоосон эдгээр уулчид нь энэ хавар Эверестийн оргилд гарсан олон зуун хүмүүсийн нэг хэсэг юм. Балба улс болон Эверестийн баазад өнгөрөгч 4 дүгээр сарын дунд үеэс эхлэн коронавирусийн халдвар тархаж эхэлсэн хэдий ч уулчид бууж өгөлгүй хичээсээр гайхалтай амжилтыг гаргаж чадсан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.