Өнгөрсөн оны долдугаар сард иргэн Б.Баттөр хандивын аян зохион байгуулж, 8 дүү болон охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорыг гурван өрөө байртай болгохоо зарласан. Тэгвэл уг ажил өнөөдөр ажил хэрэг болж Улаанбаатар группээс Б.Ариунболор охинд "Сөүл гарден" цогцолбор хотхонд гурван өрөө байрны түлхүүр гардууллаа.
Ташрамд дурьдахад, “Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Энэ үеэр Б.Ариунболор охин “Би есөн дүүтэй, өөрөө нэг хүүхэдтэй. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад хорвоо дээр орь ганцаараа үлдсэн юм шиг санагдсан. Дүү нараа асрахаас авч элэг бүтэн амьдрах боломжийг олгож буй ах, эгч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн ачийг хариулж амьдрана. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг авч ирлээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Иргэн Б.Баттөр “Сайн үйлийг хүн болгон чадах чинээгээрээ хийж, амьддаа бие биенээ хайрлаж, нэгнийгээ дэмжиж амьдарцгаая. Сайн үйл хийсний буян заавал эргэж ирдэг шүү” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.