СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дани, АНУ-ын албаныхан Европын албан тушаалтнуудыг тагнаж байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын эрх баригчид Европын улстөрчдийг тагнах ажиллагаанд Данийн нууц алба тусалсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Энэхүү нууц ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг 2012-2014 оны хооронд тандсан гэх мэдээлэл байгаа юм. 

Тодруулбал, АНУ-ын албаныхан Данийн интернэт кабелийн сүлжээнд нэвтрэн, хэд хэдэн нэр хүндтэй хүний гар утасны яриа, мессежний мэдээллийг цуглуулсан гэж тус тайланд дурдсан байна.

бөгөөд канцлер Меркелээс гадна Германы тухайн үеийн Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер болон сөрөг хүчний удирдагч Пийр Штайнбрук нарыг мөн онилсон аж.

"Danmarks Radio" агентлагийн эрэн сурвалжлах баг Данийн Батлан хамгаалахын тагнуулын албаны нууц мэдээлэлд нэвтрэх боломжтой есөн эх сурвалжтай ярилцан, энэхүү тайланг бэлтгэн, дэлгэсэн байна.

Сонирхолтой нь, үүнтэй ижил төстэй мэдээлэл 2013 онд гарч байсан билээ. Тухайн үед АНУ-ын шүгэл үлээгч Эдвард Сноуден тус улсын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Германы канцлерын гар утсыг чагнадаг гэх мэдээллийг ил болгож байсан юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.