Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 сорьцод коронавирус илэрлээ. Үүний 829 нь Улаанбаатарт, 98 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 58439 боллоо. Хавьтагч болоогүй, энгийн иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс коронавирус илэрч байгаа учраас тайвшрах болоогүй гэдгийг мэдээллийн эхэнд онцлов.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан дөрвөн иргэн нас баржээ. Улсын хэмжээнд нийт нас баралт 276 болсон. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 682 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Улсын хэмжээнд халдвар авсан 50436 хүн эдгэрээд байгаа аж.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 4475 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2393 нь хөнгөн, 1534 нь хүндэвтэр, 436 нь хүнд, 112 нь маш хүнд байдалтай байна. Харин хөнгөн хэлбэрийн 2500 гаруй иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 52148 хүн вакциндаа хамрагдсаны дийлэнх нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 99.4 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Эдгээр иргэдийг хоёрдугаар идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.8 сая, хоёрдугаар тунд 1.2 сая иргэн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.