СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-31

🔴 LIVE: Ж.Азжаргал: Хүүхдүүд 108 дугаараас халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл асууж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ хүрээнд "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж буйгаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр зарлалаа. 

Үндэсний хөдөлгөөнийг 2021 онд дөрвөн чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд, 

  • Хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ
  • Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт
  • Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ
  • Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Тэдний хуулиар олгогдсон эсэн мэнд байх, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангаж аж байдлыг сайжруулахад Засгийн газраас байнга анхаарч ирсэн.

. Хэдийгээр энэ чиглэлд тодорхой үр дүн гарч байгаа боловч хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчсэн үзүүлэлт буурахгүй байна. Тиймээс бид хүүхдийг язгуур эрхийг хамгаалахыг эрхэмлэж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд төр болон төрийн бус, иргэд, бизнессийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд нийгэмд "Нэгдүгээрт хүүхэд" хөдөлгөөнд нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа. 

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал: Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 гаруй мянган дуудлагыг хүлээн авдаг. 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 35 мянга гаруй дуудлагыг 108 утсанд хүлээн авсан. Харин Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 894 хүүхэд үйлчлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд 4000 гаруй хүүхэд коронавирусийн халдвар авсан. . Хүүхэд өвдвөл яах уу гэх зэргээр асууж, зөвлөгөө авч байна. Энэ жил хүүхдийн баярыг тэмдэглэхгүй. Гэхдээ эцэг, эхчүүд хоолонд орох зэргээр хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байхыг хүсэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.