УИХ болон Орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар өөрчилсөн гэх асуудлаар АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн:
АН-аас 2020 оны орон нутгийн сонгууль холбогдох бусад сонгууль булхайтай болсон асуудлаар ТЕГ, ЦЕГ, АТГ зэрэг холбогдох бүх газруудад удаа дараа гомдол гаргасан. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нар сонгогчдод мөнгө тарааж буйг баримтжуулсан бичлэг зэргийг хууль хүчний байгууллагад өгч байсан. Гэвч хуулийн байгууллага уг асуудлыг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн хаасан.
Сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг хууль бусаар өөрчлөх нь эрүүгийн хуульд заасны дагуу 2-8 жилийн хорих ялын санкцтай гэмт хэрэг шүү дээ.
Өмнө нь сонгуулиа өгсөн хүмүүст хурууны тэмдэглэгээ хийдэг байсныг хуулиас үндэслэлгүйгээр хассан. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад өгдөг байсныг болиулсан. Тиймээс энэ хууль бус үйлдийг таслан зогсоохоор ажиллаж байна.
Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл:
2020 оны аравдугаар сараас эхлэн МАН-ын хууль зөрчсөн үйлдлүүдийг баримт материалынх нь хамт хуулийн байгууллагад хүргүүлсэн. Цахим санал хураалтын үр дүнг хакердаж өөрчилсөн байж болзошгүй асуудлыг бид ТЕГ, ЦЕГ-т өгсөөр байхад уг асуудлыг тун хариуцлагагүй шалгаж, гомдол гаргагч талд ямар ч хариуг өгөөгүй.
Сонгуулийг луйвардсан асуудал нь ард түмнийг, бусад нэр дэвшигчдийг хохироосон асуудал мөн шүү дээ. Хууль хүчний байгууллага Нийслэлийн ардчилсан намыг дорд үзсэн. Тиймээс энэ пүрэв гарагт бид Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулна.
Энэ хэргийг бид зүгээр өнгөрөөхгүй. АН-ын тавьсан гомдолд хууль бусаар, ёс бусаар хандаж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Хууль тэгш үйлчилдэг болгохын төлөө бид тэмцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөгийн юмнууд дандаа ингэж болсон болоогүй гонгинож байдаг юм... одоо хэн тоох юм эднийг
Бат үүлийн шүүх хурал болох гээд ингээд байгаа юм байлгүй
Энэ зөнөг өвгөнийг шоронд нь хийл дээ ард түмнийг турхираад л баатараа ч хурааж ав
hol ochij hutsatsgaa