СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-30

ЭМЯ: Улаанбаатар хотын иргэд вакцинжуулалтад хойрго хандаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ЭМЯ сүүлийн хоногт 7800 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 891 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Илэрч байгаа тохиолдлуудад ойрын хавьтал ч байгаа, сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс ч халдвар илэрч байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг ЭМЯ-аас анхаарууллаа.

Нийт тохиолдлын 890 нь дотоодынх, нэг эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Хотод 836, хөдөө орон нутагт 54 хүн коронавирусийн халдвар авчээ. Харамсалтай нь коронавирусийн улмаас нас барах иргэдийн тоо буурахгүй байна. .

Монгол улсын хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Улсын хэмжээнд өчигдөр 63 мянган хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улаанбаатар хотод 27 мянган тун вакцин тарихаар төлөвлөсөн боловч тэн хагас нь буюу 14 мянган иргэн коронавирусийн дархлаажуулалтад хамрагджээ. Тиймээс .
25-29 насны иргэд дархлаажуулалтад хамгийн бага хамрагдаж байна. Тиймээс залуучуудыг вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дэлхий дахинд 1,8 тэрбум хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.87

Бид спутник тариулна

Иргэн
3 жилийн өмнө
66.181.184.166

Хойшоо суусан зүйл байхгүй. 5 сарын 29-д спутникийн 2-р тунг тариулах байсан. Гэвч одоогийн байдлаар 2-р Тун ирээгүй байна лээ. Хүлээж байна. Ирэхээр нь тариулна даа.

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.2

Ирэх болов уу даа. Орос манайхтай худалдааны дайнтай шахуу л байсаар ирлээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.