СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-05-30

С.Эрдэнэ: Сум баг хороодод улс төрийн намын салбар байгуулахыг хязгаарлана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэд сонгогчидтой энэ сарын 28-ны өдөр уулзаж “ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН АРДЧИЛСАН МОНГОЛ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол Ардчилал юм хэмээн онцлоод   “ Өнөөдөр засаг захиргааны анхан дунд шатанд хоосон улс төржилт газар авч, талцал хуваагдал бий болсон. Үүнийг засч залруулахын тулд сум, баг хорооны төвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна” гэсэн юм.

. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй , Монгол Улсын хууль дарга нарт бус иргэдэд зориулагдсан, тэдэнд үйлчилдэг байх, төрийн эрх мэдлийг хязгаарлаж, иргэдийн эрхийг улам нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тусгасан нь иргэдээс ихээхэн үнэлгээ аваад буй юм. Мөн батлан хамгаалах салбарыг шинэчлэн чадавхижуулах, мэргэжлийн арми иргэний хамгаалалтын хосолмол бодлогыг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан тухайгаа Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.

Хоймор нутгийн иргэд хүний эрх, эрх чөлөө бидэнд ус агаар мэт чухал гээд ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.