Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8600 орчим хүнд шинжилгээ хийхэд 769 сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд үүнийг задалбал, дотоодын халдвар 768, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Нийт 167 эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээсээ халдвар авчээ. Улаанбаатарт 681, хөдөө орон нутагт 87 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүн нас барлаа. Ингэснээр 268 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 66 настай эрэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 53 настай эмэгтэй тавдугаар сарын 24-нд онош батлагдсан, 90 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан, 88 настай эмэгтэй тавдугаар сарын 28-нд онош батлагдсан, 47 настай эрэгтэй тавдугаар сарын 24-нд онош нь батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Улсын хэмжээнд нийтдээ 571 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 493520 болжээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн 87 тохиолдлын тоог задалбал:
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4345 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2198, хүндэвтэр 1554, хүнд 467, маш хүнд 126 хүн байгаа юм. Харин гэрийн хяналт тусгаарлалтад 2665 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд вакцинжуулалтад 79856 хүн хамрагдлаа байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр 1.4 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 1.107.178 хүн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.