Японы Канагава мужийн Ёкосука хотын оршин суугч өндөр настай эрэгтэй бүх насаараа хуримтлуулсан хадгаламжийн мөнгөө тус хотод хандивлажээ.
Тус ахмад настан энэ сарын дундуур Ёкосука хотын захиргааны танхимд орж ирээд, нэгэн үүргэвчийг Хотын даргад өгөхийг хүссэн гэж түүнтэй уулзсан албаны хүн мэдээлсэн байна. Үүний дараагаар албаныхан тус үүргэвч дотроос 60 сая иен (ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг) болон нэг захидал олжээ.
Уг захидалд "Энэ бол миний нэгдүгээр ангиасаа хойш хуримтлуулсан мөнгө. Үүнийг сайн үйлсэд ашиглаарай. Энэ бол хандив" хэмээн бичсэн байжээ.
Хандив өгсөн эрэгтэй нь 70-80 орчим насны харагдаж байсан бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн гэж Ёкосука хотын захиргаанаас тэмдэглэсэн байна. Хотын дарга Кацуаки Камижи цар тахлын хүнд хэцүү үед энэхүү хандивыг хүлээж авсандаа үнэхээр их гайхаж, сэтгэл нь хөдөлсөн гэдгээ албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр "Надад хэлэх ч үг алга. Үнэхээр их талархаж байна" хэмээсэн байна.
Япон улсад нэрээ нууцалсан хүмүүс хандив өргөх нь тийм ч ховор тохиолдол биш аж. Өнгөрсөн жил Нара хотын захиргааны танхимд нэг хүн 30 сая иен бэлэн мөнгөтэй цүнх үлдээгээд явсан байна. Тэрээр мөн захидал бичсэн байсан бөгөөд хандивласан мөнгөө ядуу буурай хүмүүст тусалж, боловсролын санхүүжилтэд зарцуулахыг хүссэн байжээ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэх мэт айлган худлаа мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т үүрэлсэн МАН-н нохойнууд өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө аав ээж ах эгч дүү хамаатан бүх хүмүүсдээ хэлж уриалаарай.
чи жаахан хол очиж хуц за юу
humuus nom unshihgui bolsonoos hooson tolgoitoi boljee.harinch uvuu emeenuud chini ta narig bodohod nomtoi nuhurluj ussun bolohoor henig songohoo huneer zaalgahgui shuu. uursdiiguu hichee
185.242.113.224 хорлонтой шаар вэ. Сонгууль хүчингүй болж дахих нь Монгол улсад, татвар төлөгч бидэнд гай болохыг ойлгохгүй бол дуугүй байсан чинь дээр шүү