Тэжээвэр нохойгоо хөөрдөг бөмбөлгүүдээс уяж, "нисгэсэн" бичлэгээ "YouTube" сувагтаа байршуулсан энэтхэг эрэгтэйг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.
32 настай Гаурав Шарма нь дөрвөн сая гаруй дагагчтай "YouTube" суваг эзэмшдэг бөгөөд энэ долоо хоногт оруулсан бичлэгтээ өөрийн тэжээвэр нохойгоо хэд хэдэн гелийн бөмбөлөгт бэхлэн, дээшээ хөөрч эхлэхэд нь тавьж явуулж байгаа нь харагдах аж. Үүнээс хэдэн секундийн дараа барилгын хоёр давхрын тагтан дээр байсан нэгэн хүн нохойг барьж авсан байна.
Шарма аюулгүй байдлын бүх арга хэмжээг дагаж мөрдсөн гэж мэдэгдсэн боловч олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс ихээхэн шүүмжлэл хүлээн авсныхаа дараа бичлэгээ устгасан байна. Энэтхэгийн амьтны эрхийг хамгаалах "People for Animals" байгууллагаас Шармагийн талаар гомдол гаргасны дараа цагдаагийн газраас түүнийг баривчилсан гэж албаныхан мэдэгджээ.
Тэгвэл Гаурав Шарма саяхан өөрийн сувагтаа уучлалт гуйсан бичлэг байршуулж, ижил төстэй бичлэг хийсэн бусад "YouTube" контент бүтээгчийн нөлөөнд автан, тэднийг дуурайсан хэмээн мэдэгджээ. Тэрээр үргэлжлүүлэн, нохойдоо маш их хайртай бөгөөд хүүхэд шигээ өсгөдөг гэж ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.