Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд найман мянга орчим хүнд шинжилгээ хийхэд 785 сорьцод коронавирус илэрлээ. Үүний нь 729 нь Улаанбаатарт, 56 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 55129 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан дөрвөн иргэн нас баржээ. Улсын хэмжээнд нийт нас баралт 263 болсон.
78 настай эмэгтэй тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан, 79 настай эмэгтэй тавдугаар 12-нд онош батлагдсан, 46 настай эрэгтэй тавдугаар 12-нд онош нь батлагдсан, 66 настай эрэгтэй тавдугаар сарын 15-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд тус иргэн коронавирусийн халдварын хавсарсан өвчтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 75 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Улсын хэмжээнд халдвар авсан 48749 хүн эдгэрээд байгаа аж.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 4249 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2174 нь хөнгөн, 1485 нь хүндэвтэр, 468 нь хүнд, 122 нь маш хүнд байдалтай байна. Харин хөнгөн хэлбэрийн 2568 иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 82017 хүн вакциндаа хамрагдсаны дийлэнх нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 99 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Эдгээр иргэдийг хоёрдугаар идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.8 сая, хоёрдугаар тунд нэг сая иргэн хамрагдаад байна.
Түүнчлэн, ЭМЯ-наас хатуу хөл хорио тавих саналыг гаргаагүй байгаа гэдгийг мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгуулиа явуулахын тулд тоог дарж мэдээлэх, цөөн хүнээс шинжилгээ авах зэргийг хийж байгаа байж магадгүй.