Өмнөд Солонгосын Инчён хотын оршин суугч эмэгтэй 10 настай хүүгээ компьютер тоглоом тоглоход хэтэрхий их цаг зарцуулж байна гэж загнасны дараа хүү нь түүн рүү хутга барин дайрчээ.
Инчёны Нонхён хэсгийн цагдаагийн газраас бага сургуулийн сурагч 41 настай ээждээ гэмтэл учруулсан гэх хэргийг шалгаж байгаа гэж өнгөрөгч пүрэв гарагт мэдэгдсэн юм. Хэргийг тодруулбал, хүү энэ долоо хоногийн лхагва гарагийн 21:55 цагийн орчимд ээж рүүгээ хутга барин халдсан аж. Үүнээс өмнөхөн ээж нь түүнд компьютер тоглоом тоглохоо боль гэж хэлсэн байна.
Хохирогч эмэгтэй мөрөндөө гэмтэл авсан бөгөөд түргэн тусламж дуудан, эмнэлэгт хүргэгджээ. Хүү нь харин биеийн зарим хэсэгтээ хөхөрсөн байсан бөгөөд мөн эмчилгээ хийлгэсэн байна.
Цагдаа нарын мэдээлснээр энэхүү хэрэг нь бага насны хүүхэдтэй холбоотой учир Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Оронд нь түүнийг олон нийтийн ажил хийлгэж, эсвэл орон нутгийн гэр бүлийн шүүхийн шийдвэрийн дагуу өөр шийтгэл оногдуулах аж. Цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.