СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг, Бангладешийг хар салхи дайрч, зургаан хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Энэтхэгийн зүүн хэсэг болон хөрш зэргэлдээ Бангладеш улсыг өнгөрөгч лхагва гарагт хүчтэй хар салхи дайрч өнгөрөн, зургаан хүний аминд хүрчээ. Энэтхэгт 1.1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.

"Yaas" гэх нэртэй энэхүү хар салхи нь эх газарт хүрэхээс өмнө Одиша, Баруун Бенгал мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүн амиа алдаж, олон тооны байшин эвдэрсэн гэж албаныхан мэдээлсэн юм. Одоо хар салхи хуурай газарт бүрэн буусан тул салхины хүч суларна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж.

Патуахали дүүргийн өмнөд хэсгийн Рангабали дахь голын хоёр далан нурж, 20 гаруй тосгон усанд автсан байна. Тул улсад дор хаяж 15 мянган хүнийг хүүлгэн шилжүүлж, хорогдох байранд оруулах шаардлагатай болсон аж.

Энэтхэг улс нь коронавирусийн халдварын томоохон давлагааны улмаас хүнд хэцүү нөхцөл байдалд ороод байгаа бөгөөд энэ удаагийн хар салхи нь цар тахалтай тэмцэх хүчин чармайлтыг улам хүндрүүлж байна.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.