ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.27-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6237 хүнд шинжилгээ хийхэд 653 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 55067 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд үүнийг задалбал, Улаанбаатарт 625, хөдөө орон нутагт 28 тохиолдол бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын 160 хороо болон хөдөө орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгч байгаа иргэдээс халдвар илэрч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.
Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барлаа. Ингэснээр 259 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 65 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 73 настай эмэгтэй тавдугаар сарын 15-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Улсын хэмжээнд нийтдээ 533 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 48674 болжээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2167, хүндэвтэр 1521, хүнд 479, маш хүнд 118 хүн байгаа юм. Харин гэрийн хяналт тусгаарлалтад 1827 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд вакцинжуулалтад 55,474 хүн хамрагдлаа байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1,84 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 944,2 мянган хүн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.