Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн мэдээллийг бид цувралаар хүргэсээр байгаа. Өмнө нь 1993, 1997, 2001, 2005 оны сонгуулийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг хүргэж байна.
2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 5 дугаар сарын 24-ний өдөр улс орон даяар зохион байгуулжээ.
Сонгуулийн ирц:
Сонгогчдын тоо: 1.083.264
Сонгогчдын ирц: 73,6% /1.098.875 сонгогч санал өгсөн/
Тухайн жил УИХ-д суудалтай гурван нам эвслээс Иргэний эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээс татгалзаж, АН-аас нэр дэвшигчийг сонгохыг уриалжээ.
Нэр дэвшигчид:
МАХН-Намбарын Энхбаяр - 47.44%
АН-Цахиагийн Элбэгдорж - 51.24%-ийн санал авч 46 насандаа анх удаа Ардчилсан Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр 6 сарын 18-нд өмнөх ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас төрийн тамгыг хүлээн авч, тангараг өргөн ажилдаа оржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгөөр тогтоожээ.
Энэ нь дөрвөн жилийн өмнөх/2005/ сонгуулийн зардал/636 212 180 сая төгрөг/-аас 6,5 дахин өссөн үзүүлэлт юм. Харин хамгийн анхны/1993/ сонгуулийн зардал /40 сая төгрөг/-аас 100 дахин өссөн дүн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.