Монгол ардын нам /МАН/, 150 гаруй ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:
-МАН Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дахь сонгуульд 800 гаруй дэмжигч, гишүүдийн хүсэлт дээр үндэслэн өрсөлдөж байна. Монгол улсын эдийн засаг, хүн амын хөгжлийн хувьд бидэнд хийх ажил маш их байна. Ковидтой холбоотой эдийн засаг, улс орны тулгамдсан асуудлуудтай дэлхий нийтээрээ тулгарч байна. Цаашид ард иргэдээ эмчлэн сайжруулах, эдийн засаг, улс орноо аврахад Ерөнхийлөгчийн статус чухал байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хөгжлийн алтан үеийг авчрах боломж гэж бид харж байна.
МАН байгуулагдсан цагаасаа тухайн цаг үе бүртээ иргэний нийгэмлэг, байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. Үүгээрээ ард иргэддээ хэрэгтэй олон зүйлсийг бүтээсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 20.000 гаруй ТББ үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 150 гаруй байгууллагатай бид хамтран ажилладаг. Өнөөдөр төлөөлөл болсон 30 гаруй байгууллага ирсэн байна. Хүний эрх, жендер, уул уурхай, байгаль дэлхий, шударга бус байдлыг арилгахад эдгээр байгууллагын оролцоо маш чухал. Энэ ч утгаараа нэр дэвшигч У.Хүрэлсүх сайд байхдаа энэ байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байсан. Цаашид ч "Баялагтаа эзэн байна" гэдэг уриан дор нэгдэн, илүү их зүйлс хийхээр төлөвлөн, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа юм гэв.