Тамхины хор хөнөөлийн талаар НЭМҮТ-ийн Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Майцэцэг, СЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн С.Мөнхтуяа нартай ярилцлаа.
Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил "Тамхинаас гарахаар шийд" уриан доор тэмдэглэн тамхины хэрэглээний эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх эрсдэлийг тооцож "Тамхигүй дэлхий" болохыг уриалж байна. Тамхины хэрэглээ дэлхийд цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхины хэрэглээ болон дан тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны (36-69) нас хүн ам эзэлж байна.
Халдварт бус өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд цаг бус эндэгдлийн 86 орчим хувь халдварт бус өвчний шалтгаантай байдаг. Тамхины хэрэглээ нь халдварт бус өвчний тархалтыг өдөөгч томоохон хүчин зүйл бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин , чихрийн шижин зэрэг түгээмэл өвчнүүдийн шалтгаан болж явцыг даамжруулдаг байна. Тамхи татдаг хүн жилд 4000 ам.долларыг тамхинд зарцуулж эдийн засгийн алдагдалд хүрдэг. Энэ мөнгөөр бид амрах, ая тухтай орчин бүрдүүлэх , эрүүл мэнд, гэр бүл хайртай хүмүүстээ зарцуулах, сурч боловсрох, аялах бүтээх гээд олон сайхан зарцуулж болох юм.
Монгол улсад тамхины хэрэглээ 24,2% буюу дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татаж байна. Хоёр эрэгтэй тутмын нэг тамхи хэрэглэж байна. Тамхи хэрэглэж эхэлсэн нас 2005 онд 20,1 байсан бол 2019 онд 18,9 болж залуужсан байна.
Ковид-19 цар тахлын улмаас тамхи татдаг олон сая хүмүүс тамхинаас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тамхинаас гарахад ердөө 20 минутын дараа зүрхний цохилт буурдаг. 12 цагийн дотор цусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ хэвийн хэмжээнд хүртэл буурч улмаар урт хугацаанд үр өгөөжтэй байж 15 жилийн дотор зүрхний өвчнөөр өвчлөх нь тамхи татдаггүй хүнтэй ижил түвшинд хүрнэ.
"Дэлхийн тамхигүй өдөр"-ийг гэрэл гэгээтэй, тамхины утаагүй ирээдүйн төлөө гарц байг хэмээн зорьцгооё.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
20 минутын дараа.сонин дүгнэлт байна .