Монголчууд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор зэрэг долоон улс руу визгүй зорчих боломжтой болжээ. Энэ талаар Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрээр "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-т талууд өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын иргэд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор улсад 30-90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болж байна. Мөн Коста Рика болон Парагвай улстай визний хэлэлцээр хийгдэж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоон