Цахим эриний хамгийн эрэлт хэрэгцээтэй, шинэлэг хөрөнгө гэж үзээд буй биткойны ханш энэ сарын эхэнд жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байсан.
Тэгвэл өнөөдөр зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойш хамгийн их өссөн дүн юм.
Зунаас хойш анх удаа биткойны ханш 4,000 ам.долларт хүрлээ. Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш дэлхийн хамгийн түгээмэл цахим мөнгө биткойны дундаж ханш 3,970 ам.доллар орчим байжээ.
Биткойны ханш 2018 он гарснаас хойш 70 хувиар буураад байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com