МЕК компаниас улстөрчдийн чансаа тогтоох, тандах, цаг үеийн судалгаануудыг тогтмол зохион байгуулдаг. Тус байгууллагаас энэ удаад 5-Р сарын 17-20-ны өдрүүдэд 2000 орчим хүнийг хамруулсан тандалтын судалгааг явуулжээ.
Судалгаагаар нийт сонгогчдын 80 орчим хувь нь сонгуульдаа саналаа өгөхөө илэрхийлсэн байна.
Судалгаанд оролцогчдын
44% нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсэн байна. Харин
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг 3%
ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг 10% дэмжихээ илэрхийлсэн бол нийт сонгогчдын 35% нь хэнийг дэмжихээ шийдээгүй байна.
Саналаа хэнд өгөхөө шийдээгүй байгаа хүмүүсийн 41% нь 18-24 насныхан байгаа бөгөөд АН-ын сонгогчид дийлэнх хувийг эзэлж байгаа ажээ.
У.Хүрэлсүхийг дэмжиж буй шалтгаанаа иргэд:
1-рт, олонд танигдсан шалтгаан
2-рт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь
3-рт, хувь хүнийх нь харизм, зан чанар нь ихээхэн нөлөөлсөн байна.
Харин АН хоёр хуваагдсанаас үүдэн ихэнх дэвжигчид нь саналаа хэнд өгөхөө шийдээгүй буюу цагаанс сонголт өгөх магадлал өндөртэй байна.
Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд нөгөө хоёр нэр дэдшигчтэй харьцуулахад олонд танигдаагүй бөгөөд хувь хүнийх нь зан төлөв төдийлөн дэмжлэг авахгүй байх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.
Энэ судалгаа сурталчилгааны явцад төдийлөн өөрчлөгдөхгүй бөгөөд иргэдийн аль хэзээний хийсэн сонголт гэж дүгнэж байна.