СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Израилын цагдаа нар 11 настай палестин хүүг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Израилын нийслэл Иерусалим хотын Бейт Ханина орчмын цагдаа нар 11 настай палестин хүүг баривчилж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд ил болон, ихээхэн шүүмжлэл өдөөж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагын Палестины салбарын төлөөлөгчийн мэдээлснээр цагдаа нар тус хүүг Израилын суурьшигчид руу чулуу шидсэн гэж буруутган, баривчилжээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр одоо тус хүүг сулласан гэнэ.

Хэдийгээр Газын зурваст харилцан гал зогсоож, аюулт мөргөлдөөн эцэс болоод байгаа хэдий ч Палестины идэвхтнүүд дэлхий дахиныг эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх тэмцлээс нүүр буруулахгүй байхыг уриалж байгаа юм.

Палестины зохиолч Мариам Баргути "Израилын цэрэг, цагдаа нар Лидд болон Палестины бусад хотуудад үй олноор нь баривчлах ажиллагаа явуулж, мөргөлдөөний дараах "оноогоо тэнцүүлэхээр" оролдож байна. Энэ бол бидний анхааруулж байсан зүйл. Дэлхий дахин анхаарлаа хандуулахаа больсон даруйд Израил бид биднийг онилж эхэлдэг" хэмээн өөрийн "Твиттер" хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: The Intercept

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зөнөө
3 жилийн өмнө
139.5.218.152

ийм муухай яан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.