СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-05-25

У.Хүрэлсүхийг өндөр өвгөдийнх нь нутгийн иргэд халуун дулаанаар угтан авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Сүхбаатар аймаг бол нэр дэвшигч У.Хүрэлсүхийн аавынх нь төрсөн нутаг, Их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг билээ. Нутгийн зон олон нь төв талбайдаа хуран цуглаж, мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтад идэвхтэй оролцон, Цэцэн хан аймгаас дараагийн Ерөнхийлөгч сонгогдох ёстой хэмээн дэмжиж байгаагаа хэлж, амжилт хүслээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Нутгийн ахан дүүс та нартайгаа агуу их жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөний өмнө уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна. Эцэг өвгөдийн минь өлгий, аавын минь нутаг Цэцэн хан аймаг бол миний ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн түүхэн нутаг. Цэцэн хан аймгийнхан бол талын баатрууд юм шүү. Надад итгэл өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн журмын нөхдөдөө талархаж байна. Шударга ёс тогтсон нийгмийг бүтээх ёстой. Байгалийн баялаг бол бурхны бэлэг. Бид сүүлийн хэдэн жил шударга бусын төлөө тэмцэж, олон төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн тусгай зөвшөөрлийг төрийн өмч болгож хурааж авсан. . Оюутолгойн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олголоо. Энэ бол байгалийн баялгийн үр шим юм шүү.

. Парламентын засаглалтай улс оронд нэг хүний дарангуйлал бий болохгүй гэдгийг хариуцлагатайгаар та бүхэнд хэлье. Цаашлаад . Монголын төр бодлогоор аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байраар хангаж ажиллах нь зөв. Харин бидний дайсан бол ажилгүйдэл, архидалт, авлига хээл хахууль. Үүнтэй тэмцэх ёстой. Эцэст нь хэлэхэд 100 жилийн түүх бүтээсэн, өвөг дээдсийнхээ түүхэн замналыг нутгийн хүү нь сэвтээхгүй үргэлж өндөрт өргөж явах болно” гэлээ.

Сүхбаатар аймгийн иргэд сонгогчдын хувьд нутгийн хүү маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, наран ургах зүгээс сурталчилгаагаа эхлүүлж, амьдралд ойр, ард түмний аж байдлыг дээшлүүлэх мөрийн хөтөлбөр танилцуулж байгаад гүн талархаж байна. Цаашид мөрийн хөтөлбөртэй улам сайн танилцана. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Ерөнхий сайд байхдаа шударга ёсыг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлээд ажиллаж чадна гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад оролсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед маш хариуцлагатай, зөв шийдвэр гаргаж ажилласан. Дэлхий дахинд ковидыг тахал гэж зарлаагүй, хөл хориогүй байхад манай улс хилээ хааж чадсан. . Одоо нийслэлийн хүн амын 98 хувь нь, орон нутагт 80 хувь нь вакциндаа хамрагдчихаад байна. МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх бол Шадар сайдаар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд онцгой цагт зоримог шийдвэр гаргаж ажилласан нь хүнээ хайрласан зөв шийдвэр байж чадсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Т.Ганди:

-Нэр дэвшигч . Баялгийн эзэн монгол хүн өөрөө байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа хүн бол У.Хүрэлсүх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол намчирхаж, талцаж хуваагддаг сонгууль биш. Манай монголчууд эрт дээр үеэс Төрийн тэргүүний сонгуульд оролцохдоо хүнээ харж, хийсэн бүтээснийг нь олж харж чаддаг ард түмэн гэж боддог гэлээ.
Уулзалтын дараа нутгийн өвгөд нь нэр дэвшигч У.Хүрэлсүхэд түүхэн сургаалиа хайрлаж, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө дурсгалын зураг татуулан, амжилт хүсч, аяны дөрөөнд нь сүү өргөлөө.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.