СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-25

Вакцинд хамрагдах ёстой иргэдийн 40 хувь нь хоёрдугаар тунг хийлгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 55,403 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ. Ингэснээр нийт вакцинд хамрагдсан хүний тоо 1,836,501 боллоо. .

Үүнээс 287,513 буюу вакцинд хамрагдах ёстой иргэдийн 40 хувь нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

Улаанбаатар хотын хувьд 941,854 иргэн вакцинд хамрагдсанаас 613,648 нь хоёрдугаар тунг авсан байна.

Харин хөдөө, орон нутагт 894,647 хүн буюу вакцинд нийт хамрагдах ёстой иргэдийн 80.3 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 213,265 хүн бүрэн тунг авчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.