СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-05-25

Нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонгогчидтой уулзана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр буюу 05-р сарын 25-ны өдөр Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийнэ.

“Дарангуйлалгүй-Монгол, Ардчилсан-Монгол” уриалгыг дэвшүүлж буй тэрээр “Би Ардчиллыг хамгаалах Үүрэг, хариуцлага надад ирсэн гэж үзэн энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Тиймээс ч миний нэн тэргүүний эрхэм зорилго бол Монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй, хэвийн амьдралыг эргүүлэн авч ирэхэд оршино” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ

-ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ-АРДЧИЛСАН ТӨР

-МОНГОЛ ХҮН-МОНГОЛ УГСААТАН

-ГАДААД ХАРИЛЦАА-ТӨВИЙГ САХИХ ЧИГЛЭЛ БҮХИЙ БОДЛОГО

-БАТЛАН ХАМГААЛАХ

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

-100 ХОНОГТ ХИЙХ АЖИЛ гэсэн зургаан зүйл бүхий мөрийн хөтөлбөртэйгөөр нэр дэвшиж байна.

Ардчилсан намын дарга М.Тулгат:

-Монгол хүн холын замд гарахдаа ачаагаа тэнцүүлдэг. Энэ ухаан 1992 оны Үндсэн хуулинд шингэж  Монгол төрийн тогтолцоонд Ерөнхийлөгч гэх институци сууж өгсөн байдаг. Энэ бол аль нэг нам үнэмлэхүй ноёрхох үед Монголын ард түмний эрхийг хамгаалах, хяналт, тэнцвэрийг хангах тогтолцоо юм. Ерөнхийлөгч гэдэг бол хувь хүн биш юм. Энэ институци бол багаар ажилладаг. Ардчилсан нам нийт гишүүдийнхээ санал дэмжлэгээр Содномзундуйн Эрдэнэ нэр дэвшигчийг  энэхүү эрхэм хариуцлагатай үүргийг хүлээж чадна гэж итгэж Ерөнхийлөгчийн сонгуульд илгээлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.