ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.25-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 53743 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, дотоодын халдвар 634 үүнээс Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барлаа. Ингэснээр 255 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 72 настай эрэгтэй тавдугаар сарын 24-нд онош батлагдсан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 62 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Улсын хэмжээнд нийтдээ 608 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 47356 болжээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2107, хүндэвтэр 1518, хүнд 498, маш хүнд 120 хүн байгаа юм. Гэрийн хяналт тусгаарлалтад 1858 хүн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.