Нөхрийнхөө хоолонд олон ширхэг зүү хийж амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Увс аймагт гарч, цахим мэдээллийн хэрэгслээр нийтэлж, олныг цочирдуулж байсан.
Нөхрийнх нь гаргасан гомдлын дагуу уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж дуусаад шүүхээр шйидвэрлүүлэхээр шилжүүлсэн аж. Увс аймгийн Сагил сумын харьяат иргэн М энэ оны нэгдүгээр сарын 23-нд нөхөр А-гийнхаа хоолонд олон зүү хугалж хийж, идүүлэн амийг нь егүүтгэхээр завдсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-1 дэх хэсгийг үндэслэн хүний амь хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэснийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sohor mederelgvi hvn bga bish teneg gar we Odoonii nohoich tooj idehgvi shvv dee ergvv mal
Эхнэрээ дарамталсан нөхөр өөрөө ч зүү хийсэн юм билүү.
Магдал өндөр бн.
бузар бичий нуудгайтайгаа суух санаа тай
Их л дахамттай байждээ,хөөрхий чааваас гэж ! Янчиж зодож,агсам тавьж тамалдаг байсан биздээ тэр хар юм нь эс бөгөөс эхнэр нь очиж-очиж ЗҮҮ хоолонд нь хийхдээ тулахавдээ!
Hohinee hvniig ingetlene zowooson bn shd muu nowsh idchihgvi. Argagvideed l zvv hiij bgashd
НӨХӨР ШҮҮ САНААТАЙ ХҮЧИРХИЙЛЭГЧИД ЯЛ ОНООХ ЁСТОЙ