УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед өнгөрсөн баасан гаргийн 17.40 цагийн үед Дэмбэрэлнямын Совд гэх эр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сайдыг Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, төрийн тусгай хамгаалалттай БШУЯ-ны байр руу орж явахад нь дээрх хүн халдсан юм. Тэрбээр Л.Энх-Амгалан сайдад хандан “Хүүхдүүдэд Хятад вакцин хийх гэлээ, ална” хэмээн хутга барин дайрчээ. Улмаар гартаа барьсан мэсээ түүн рүү шидсэн байна. Гэвч оноогүй тул гараараа цохиж нүдний шилийг нь хагалсан аж. Шилний хагархайд сайдын зовхи бага зэрэг шалбарснаас өөрөөр гэмтээгүй гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд халдсан Д.Совд нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, өрсөлдөж байсан нэгэн юм. Тэрбээр ингэж халдахаасаа өмнө твиттер хуудсандаа “Хүүхдүүдэд Хятад вакцин хийж байгааг яаралтай зогсоо. Ийм шийдвэр гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайд, холбогдох шатны буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна” хэмээн бичсэн байв.
Д.Совд нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн дэмжлэгээр төрийн албанд орж байж. Түүгээр ч тогтохгүй БСШУЯ-нд хүртэл эрх бүхий албан тушаал хашиж байсан гэнэ. Улмаар нэлээд хэдэн байгууллагад мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалд томилогдон, хамгийн сүүлд “ДЦС-IV” ХК-ийн дэд захирлаар 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж чөлөөлөгдсөн нэгэн юм. Тэрбээр сайд Л.Энх-Амгаланд нэлээд өс санаж явдаг байж болзошгүй нэгэн гэдэг нь олон нийтийн сүлжээнд бичсэн зүйлсээс нь харагдах юм билээ.
Түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцаад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shorond xataaj shond olgo
Ийм арчаагүй хүмүүжилгүй эрх тушаалын төлөө юу ч хийхээс буцахаа байсан нөхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар ч сэтгэлгүй харгис хэрцгий өш хонзонтой новш
УИХ д сууж чадаагүй гэж өмчлөгч санаж явдаг өөдгүй өмдөө чирсэн амьтан байна лдаа. Юунсайн УИХ д суусангүй вэ. ХҮМҮҮЖИЛГҮЙ хууль мэдэхгүй хүн байжээ. Хууль дүрмээ мэддэг бол хүн рүү хутга шидэхгүй дээ. Еэ базарваань хум пад
буруу шүү дээ төрийн бодлогийн эсрэг дор хаяж 5 жилтэй хэрэг хийсэн байна түмэнгэрэл шиг болох нь дутаа юу тэнэг хог
Хууль дүрмийг уландаа гишгэсэн заваан юмнуудад зохих шийтгэлийг нь оноо.
Даваасүрэн хаана явна тэнд л ажилд орж, гарч явсан нөхөр бна ш дээ, тогтвор сурьшилгүй ажилласанг харахад ямар ч чадваргүй цүнх баригч гэдэг нь тодорхой, Энхамгалан вакцин хийж бгаа биш өс хонзон өвөрлөсөн сэтгэцийн өвчтэй юм л бна. Сүүлийн үед өвчнөөр далимдуулан энэ мэт хзмүүсийн сэтгэцийн өвчин хөдлөөд байх шиг бна, хүмүүс маань болгоомжтой л байхгүй бол, Даваасүрэн турхирсан байж болзошгүй л юм бна, сонгууль явагдаж байхад Даваасүрэн энэ мэт хүмүүсийг муу юманд их ашигласан доо, хуулийнхантай нийлж олон ч муу юм хийсэн, нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнэ дээ
Багаараа ялна гэж Хөвсгөлд дэвшсэн Даваасүрэн Сумдаар Л.Энх-Амгаланг муулж, Яагаад ч гаргаж болохгүй гэж явсан Хүн муутай хүн, Даваасүрэн гэгч сайд асан чинь