СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүжин тэрэг осолдож 14 хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Итали улсын Маггиоре нуурын уулархаг бүс нутагт дүүжин тэрэг унаж, 14 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд өөр нэг хүүхэд хүндээр бэртэж гэмтсэн байна.

Зорчигчид аялал амралтын Стреса тосгоноос буцаж явжээ. а.

Орон нутгийн цагаар ням гарагт 12:30 минутад осол болжээ. Ослын шалтгаан тодорхойгүй ч дүүжин замаар явж байсан тэргэнцэр 20 метрийн өндрөөс газарт унасныг тогтоосон байна. Мод таарч зогсох хүртэл унасан тэргэнцэр уулын бүсэд өнхөрсөөр байжээ.

Ойролцоо алхаж байсан уулчид ослын дуу чимээ гарахыг сонссон байна. .  

Далайн түвшнээс дээш 1,500 орчим метр өндөрт баригдсан дүүжин зам 20 минутын хугацаанд нэг тэргэнцэрт 40 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Хамгийн анх 1970 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2014-2016 оны хооронд техникийн шинэчлэл хийж, дахин үйл ажиллагаагаа нээсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.