СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-24

🔴 LIVE: Н.Эрдэнэбаяр: Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа цусаа өгч болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Цус сэлбэлт судлалын үндэсний төв” цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд орсон талаар ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө.

Тэрээр "Цус цуглуулалт үйлдвэрлэлт нь оны эхэнд төлөвлөсний дагуу явж байна. Гэвч сүүлийн саруудад эмнэлгүүдийн захиалга буурахгүй байна. Цус цусан бүтээгдэхүүний цуглуулалт буурсан ч эмнэлгийн тусламж үзүүлэхэд гол шаардлагатай байдаг цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ хэвээрээ байна. Жишээ нь цусны улаан эсийн нөөцийг бид дор хаяж 3 долоо хоног нөөцөлдөг байсан.

Гэвч 2020 оноос буурсаар, хөл хорионы үер улам буурч нөөц нь 10 хоногтой л байна. Тавдугаар сард 5-7 хоногийн нөөцтэй байх хандлага байгаа тул нөөцийн хэмжээ улаан түвшинд хүрэхэд ойрхон байна.

. Энэ удаагийн вакцинжуулалт 2 тунтай дээр нэг тунгаа хийлгэснээс хойш 14 хоног цусаа өгөх боломжгүй болдог нь цус өгөх давтамжийг багасгаж байна. Энэ нь бидний өмнө тулгарч буй давагдашгүй хүчин зүйл болж байна. Өдөрт 100-120 донороос цус цуглуулж байж эмнэлгүүдийн хэрэглээг хангадаг. Вакцины аль ч тунг хийлгэснээс 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой. Иймд ” гэсэн юм.

Түүнчлэн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн хувьд цусаа өгөх боломжтой. Гэхдээ эдгээр иргэдийн цуснаас сийвэнг нь ашиглаж байгаа. Цуснаас нь эсрэг биетийг тодорхойлон хүнд биетэй хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж байгаа. Эмчилгээний үр дүн маш сайн гэсэн үзүүлэлт гарч байгаа. Эрэгтэй хүн гурван сар тутамд, эмэгтэй хүмүүс хоёр сар тутамд цусаа өгдөг тул цусны хангамж, нөөц тэр болгон бүрдэхгүй цусны нөөцгүй болж байгааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.