ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Үнэмлэхээ гардан авсны дараа тэрбээр "Нэг намын төлөө бус, нийт Монголын төлөө ажиллана" гэв.
"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:
-Би нам бус иргэн хүн. "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшиж байна. Монгол улсын нийгэм, эдийн засгийг төгөлдөршүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, авлигатай тэмцэхийн төлөө нэр дэвшлээ. Монгол улсыг дарга нар хөгжүүлэхгүй. Монгол улсын 3,2 сая хүн бүгд оролцох ёстой. Инженерүүд Монгол улсыг хөгжүүлнэ.
ХҮН-ын дарга Т.Доржханд:
-Нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээн хийгээсэй хэмээн уриалж байна. Бид нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулаагүй. Харин хамтран ажиллах хүн бүрт бид нээлттэй. Сонгуулийг хамгийн бага зардлаар явуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэндээ Энхбат сонгогдвол ямар ч хүч нөлөөгүй ,эрх мэдэл ч үгүй нэр төдий л явна...
Монголыг самарч мэдэх хүн !Анхнаасаа Сорост тархиа мэдүүлсэн хумсаа нуусан этгээд !