СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-24

🔴 LIVE: С.Дэлгэрмаа: Элэгний В, Д вирусийн улмаас өдөрт 12 хүн нас барж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Учир нь уг вирусээр өвчилсний улмаас өдөрт 12 хүн нас барж байгаад учир дээрх вирусийг эмчилдэг эмийг яаралтай оруулж ирэхийг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа гэв.

“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын гишүүн:

Яг одоогоор манай улсын 450,000 орчим мянга хүн дээрх вирусээр халдварласан байгаа. Энэ вирусийг эмчлэх эмчилгээ манайд одоогоор байхгүй зөвхөн аргацаасан эмчилгээг л хийж байна. . . Тиймээс Ерөнхий сайдад энэ вирусний эмийг оруулж ирээч гэсэн шаардлага хүргүүлж байна.

Элэгний B, D вирустэй иргэдийг оношлох, вирус тоолох үйлчилгээ нь маш үнэтэй байгаа нь дээрх өвчнөөр өвчилсөн 450,000 гаруй хүнд учруулж байна. Тиймээс энэ өвчнийг тоолох оношлогоог үнэгүй болгох, уух эмийг нь зөвшөөрч оруулж ирэх нэн шаардлагатай байна. Мөн энэ вирусээс халдварласан иргэдийг группэд оруулах зүй ёсны шаардлага гарч ирээд байна.

. Манай улсад энэ вирусийг эмчлэх ямар ч эм байхгүй байгаа нь биднийг зовинуулж байна. Иргэд рашаан ус уух зэргээл аргацаах эмчилгээг хийсээр байна.

“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа:

. Одоогоос есөн жилийн өмнө 2012 онд элэгний элэгний B, D вирустэй иргэдийн уух эм, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас гаргах ёстой гэдэг шүүхийн шийдвэр гарсан боловч уг шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байна. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн иргэд арга барахдаа ийнхүү жагсаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. . Элэгний делта вирусийг унтуулах, эмчлэх эм нь европын орнуудад гарчихаад байхад уг эмийг оруулж ирэх чиглэлээр Засгийн газар идэвхтэй ажиллахгүй байна.

“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын гишүүн:

. Элэгний B, D вирусийн халдвар авсан иргэд 10 жилийн дотор элэгний хатуурал, элэгний хорт хавдраар нас бардаг. Гэтэл энэ эмийг яагаад оруулж ирэхгүй байгаад байгааг гайхаж байна. Энэ вирусийг эмчилдэг эмийг нь ДЭМБ бүртгэчихсэн байхад манай улс яагаад оруулж ирэхгүй байна вэ? Элэгний вирусийг эмчилдэг эмийг Монголд цөөн тооны хүмүүс оруулж ирэн ууж эдгээд байгаа юм билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
112.72.14.8

Хэзээ д вирус унэгуй тоолох вэ чинбурэн эмчээ

zochin
3 жилийн өмнө
66.181.161.92

mongol ulsad B,D virustei humuus mash ih b.na .batlagdsan emig huleeseer b.gad hunderch b.na zasag tor mini end anhaarala handuulach e

irgen
3 жилийн өмнө
66.181.161.92

chin buren emch maani elegni d virusin em oruulj irne gej amlsan shu de tsag hugatsaa yavad b.dag ovchin hundred b.dag

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.149

ene shardalgig hurdan bieluulehgui bol dahian higsah heregtei

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.44

Olon ulsad garchihaad bhad manai ULS heterhii yum

Molon
3 жилийн өмнө
64.119.27.118

Энэ эмийг төр дааж санхүүгийн дарамтгүй өгүүлэх боломж бүрдсэн гэсээн. Монгол улсын эмийн бүртгэлд ч бүртгэх ажил дууссан гэсэн. Хамгийн гол нь орж ирэхгүй хүлээгдэж чадахгүй байгаа шалтгаан нь манай улсаас биш, заснийн газраас үл хамаарах шаалтгаантай Герман орос хамтарсан МИР компанийг Гилеад Америк компани худалдаж авснаас болж худалдах худалдан авах гэрээ сунжирч байгаатай холбоотой хүлээгдэж байгаа гэж олон ч хүмүүс яриад хэлээд байна. Сонгууль гэж улс төржүүлэх шаардлагаггүй эд. Гадны үйлдвэрлэгч компани нь зарагдах процесст засгийн газар нөлөөлөх боломжгүй шүү алтан загасны эмгэн шиг гаруудаа .Бүгд хүлээж байна. Тэгээд УИХ гишүүн 100000 хүний эмчилгээний төсвийг нь суулгаад өглөө. Ороод ирвэл яг С вирусын эм шиг хөнгөлөлттэй аваад уух боломж бүрэн бүрдчихээд байна. Одоо яахын Монголын гишүүд гадны эмийн компанид наад компаниа худалдан авах ажлаа хурд л гээд загнар уу айн

Молон
3 жилийн өмнө
64.119.27.118

Өвчин зовлон хэцүү ч та нар ийм арчаагүй байж болохгүй ш тэ. Саяхан нь энэ Дэлгэрмаа засгийн газартаа баярлалаа эмчилгээний мөнгийг шийдчихсэн одоо эм үйлдвэрлэсэн гадны компаныг худалдан авч байгаа комданиудын гэрээ хэлцэл хурдан дуусчихвал болчих юм байна гээд ойлгосон пост оруулж байсан одоо тэгээд орон гарантаад улс төржүүлээд явдаг аймаар авгай. Мөнгө ч хүчтэй пм аа

Молон
3 жилийн өмнө
64.119.27.118

Уучлаарай чинбүрэн эмчрүү дайрах ямар ч шалтгаан байхгүй. Хийх ажлаа хангалттай хийгээд яваа гишүүн шүү. Т үнэндээ 100000 хүний эмчилгээг даах шийдвэрийг энэ хүн л гаргуулсан ойлгож таниулж төсөвт суулгуулсан ачтан. Тэгээд ч тэр ямар засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд биш гадны хувийн компанита төлөөлж гэрээ хэлцэл хийх эрх бүхий албан тушаалтан биш

Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.45

Гадны компанид монгол улс нөлөөлөх боломжгүй гэдгийг ойлгосоор.Үүнийг улс төржүүлэх хэрэггүй бмаар.Орж ирэх нөхцөл нь бүрдсэн шүү дээ

Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.45

Оном сангийхан оруулж ирэх бх .

зочин
3 жилийн өмнө
192.82.78.69

Д вирустай эмчээс эмчилгээгүй,эмчлэх эм байхгүй гэж хэлэхийг сонсох ямар хэцүү байдгийг Чинбүрэн чи мэдэхгүй гэж үү.өдөрт 12 хүн үхэж бна. төрийн түшээ таниас аврал эрж бна,450.0 МОНГОЛ ХҮН

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.181

Ene emiig ali ulsaas awch bga ym bol

зочин
1 жилийн өмнө
66.181.160.7

тэгээд тэр хөнгөлөлттэй эмчилгээнд хамрагдмаар бна. маш их мөнгө гарч бна. 30-40 жил татвар ЭМД төллөө. тэр мөнгийг маань хүүтэй нь буцааж өг. эмээ авъя

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.