СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-24

🔴 LIVE: Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5849 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 630 тохиолдол шинээр батлагдсан. Үүний

  •  581 нь Улаанбаатар хотод
  • 49 нь орон нутагт илэрсэн.

Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. . Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн хоногт коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ. 

Тухайлбал,

  • Дөрөвдүгээр сарын 03-нд 63 настай эрэгтэй онош батлагдсан
  • Тавдугаар сарын 06-нд 59 настай эрэгтэй онош батлагдсан
  • Тавдугаар сарын 15-нд 56 настай эрэгтэй онош батлагдсан
  • Тавдугаар сарын  13-нд 88 настай эрэгтэй онош батлагдсан
  • Тавдугаар сарын  23-нд 62 настай эрэгтэй онош батлагдсан

Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрсэн байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.