МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:
-АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа амжилт хүсье. Сонгуулийг ил тод, шударга, нээлттэй явуулахыг уриалж байна.
Би энэхүү сонгуульд шударга байдлыг тогтоох, ёс бус байдлыг таслан зогсоохын тулд нэр дэвшиж байна. Хонгилын түлхүүр нэгнээс нөгөө рүү шилждэггүй байх ёстой. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс болохын төлөө зүтгэнэ. Би хэрэв сонгогдвол ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан, хамгаална.
Өнгөрсөн хугацаанд хууль бусаар алдагдсан төрийн өмч, орд газруудыг эгүүлэн авах ажлыг хийсэн. Байгалийн баялаг бол бурханы хишиг юм. Энэхүү хишгийг Монгол улсын иргэн бүр ижил тэнцүү хүртэх ёстой. Баялгийн сан байгуулна.
Миний мөрийн хөтөлбөр Монгол улсын засгийн газар, "Алсын хараа-2050" бодлогын бичиг баримт болон ҮХНӨ-д суурилж гарсан. Сурталчилгааны хугацаанд сонгогч та бүхэн ч саналаа хэлээрэй. Сонгуулийн дараа мөрийн хөтөлбөр маань албажна. Парламентийн засаглалыг боловсронгуй болгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ундармаа Гарамжав 2оосоо мөнгөө эргүүлэн төлүүлж Анандбузар Өгзөгбаяр 2оосоо салчуул 1р гарна шүү кккк