Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж авна.
10:30 цагаас МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх,
11:40 цагаас АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ,
12:10 цагаас ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар тус тус нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор, улс орон даяар эхэлж байна. Сурталчилгаа 15 хоногийн турш үргэлжилж 6-р сарын 9-нд санал хураалт болно.
Мөн өнөөдөр Авлигатай тэмцэх газар дээрх гурван нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил байршуулах ёстой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.