Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагт 684 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан нь иргэдийг тайвшрах болоогүй байгааг анхааруулж байна. Ковид-19 цар тахлаар нийт 244 хүн нас барлаа. 708 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Төв аймгийн халдвар авсан хүний тоо 1000 гарснаар бусад аймгуудаа тэргүүлж байна.
Дархлаажуулах ажил Улаанбаатар хотод 2-р тундаа хамрагдсан 564 190, 1-р тундаа хамрагдсан 936 481 иргэн байна. Харин орон нутагт 2-р тунд 167 103, 1-р тунд 888 503 иргэн хамрагдаад байна. 18-19 насныхан хамрагдахдаа хойрго байна. Улсын хэмжээнд 1-р тундаа ч хамрагдаагүй 300 мянган иргэн байгааг ЭМЯ-наас анхааруулав. Аймгуудаас Хөвсгөл, Өвөрхангай, Увс аймаг бусадтайгаа харьцуулахад дархлаажих ажилд идэвхгүй байгааг мөн анхаарууллаа.