СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн өндөр вакцинжуулалтын хувьтай оронд яагаад халдвар нэмэгдэх болов?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Африкийн зүүн эргийн ойролцоох Сейшелийн арлууд нь дэлхийн хамгийн өндөр вакцинжуулалтын хувьтай орноор тодроод байгаа хэдий ч тус улсад коронавирусийн халдварын тохиолдол огцом өсөх болжээ.

хэдий ч халдварын өсөлтийн улмаас шинэ хязгаарлалтууд тогтоох шаардлагатай болсон байна.

Сейшелийн арлууд нь жижиг улс тул өдөр тутмын халдварын тоо нь төдийлөн их биш мэт санагдах боловч хүн амын тоотой нь харьцуулахад ноцтой түгшүүр төрүүлж байгаа юм.

Орон нутгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн гуравны нэг орчим хувь нь вакцины хоёр тунгаа тариулсан иргэд аж. Сейшелийн арлуудтай адил хүн амынхаа нэлээд хэсгийг бүрэн вакцинжуулаад байгаа бусад улс орнуудад шинээр бүртгэгдэж буй халдварын тоо нь хамаагүй бага байгаа гэнэ.

Тус улсад эхлээд БНХАУ-ын үйлдвэрлэсэн "Синофарм" вакциныг хэрэглэж байсан бол цаашлаад Энэтхэгийн "Ковишиелд" болон "Оксфорд-АстраЗенека" вакциныг оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд ОХУ-ын "Спутник V" вакциныг ашиглаж эхлээд байгаа юм. ДЭМБ-аас Хятадын "Синофарм" вакциныг цар тахлын халдварын эсрэг 79 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн билээ. Мөн

Зарим эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус улсад аялал жуулчлал эргэн нээгдэж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор халдварын тархалт өссөн байж магадгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.