СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лэди Гага хүчирхийлүүлснийхээ дараа бие давхар болж байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нэрт дуучин, поп од Лэди Гага бэлгийн хүчирхийлэлд өртсөнийхөө дараа бие давхар болсон нь түүний сэтгэлийг маш их зовоож, сэтгэцийн олдмол эмгэгтэй болох хүртэл хэмжээнд хүнд байсан тухай яриаг олон нийтэд дэлгэжээ. .

Гага Опра Уинфри болон ханхүү Харри нарын Apple TV+ сувагт хамтран бүтээж буй “Таны харж чадахгүй би” нэртэй контентын анхны дугаарт ярилцлага өгөх үедээ энэ тухайгаа дэлгэжээ.

Поп од аймшигтай бэлгийн дарамтад өртсөний дараа бие давхар болсны улмаас сэтгэцийн хүнд эмгэгээр шаналж байсан байна. Түүнд ямар хүнд хэцүү байсан тухайгаа ярихдаа нулимс дуслуулжээ. “Намайг 19 настай байхад продюссер хувцсаа тайл гэж хэлсэн. Би үгүй гэж хэлээд гарсан боловч тэд миний бүх хөгжмийг шатааж, үгүй хийнэ гэж хэлсэн. Тэд надаас шаардахаа огт болиогүй. Би зүгээр л хөшчихсөн. Үүнээс цааш юу болсныг санадаггүй” хэмээн ярьжээ.

Энэ жил 35 настай Лэди Гага дэлхийн хэмжээний од болсон ч түүнд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн эрэгтэйн нэрийг хэзээ ч хэлэхгүй гэсэн байна. Тиймээс охид эмэгтэйчүүдийн бэлгийн дарамтын эсрэг #metoo хөдөлгөөнийг маш их ойлгож, дахин хүчирхийлэгчтэй нүүр тулахыг хүсдэггүй хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.