М.Тулгат даргатай Ардчилсан намаас 2020 оны сонгуулиар санал хураах хар машиныг хакердсан, иймд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах ёстой гэсэн шаардлагыг СЕХ-нд тавьсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ болон Программ, хангамжийн хэлтсийн дарга Х.Баясгалан нар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Ардчилсан намын тэрхүү мэдээллийг НПГ-т шалгуулахаар хандсан. Ер нь сонгууль болохоор үнэн, худал нь мэдэгдэхгүй, сонгогчдыг төөрөгдөлд оруулах зорилготой зүйл ярьдаг. 2012 оноос хойш санал хураах хар машинтай холбоотой, санал будлиантуулсан гэх нэг ч баримт гараагүй. Сонгууль будлиантуулах зорилготой хүмүүсээр яриулж байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл.
СЕХ-ны болон Программ, хангамжийн хэлтсийн дарга Х.Баясгалан:
-Би СЕХ-нд 2012 оноос хойш ажиллаж, найман удаагийн сонгуульд оролцсон. Хар машинтай холбоотой зүйлийг ялагдсан нам нь сонгуулийн өмнө ба дараа ярьдаг. Энэ бүхэн бол төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх 20 жилийн хүнд ялтай гэмт хэргийн шинжтэй зүйл шүү.
-Хар машины лиценз дууссан гэж ярьсан?
-Хар машины лиценз дуусна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл ашиглах бүртээ төлбөр төлдөг. АНУ-ын сонгуулийн 30 хувь нь энэхүү машинаар сонгуулиа явуулж байгаа. Энэ машины онцлог нь маш их баримт үлдээдэг. Хакердлаа гэхэд шууд мэдэгдэнэ. Цаасаар болон СД дээр баримт нь үлддэг онцлогтой.
Энэ жилийн сонгуулийн санал хураалтыг 100 хувь гараар тоолно. Эргэлзээг ингэж нэг мөр тайлах нь маш зөв юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.