СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-21

Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны  тавдугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус нэхэмжлэлийг 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
172.58.140.131

Medseer baij ingej uimeen samuun degdeeh ni turiig busniulah zorilgo uu gadnii albadiin daalgavar u

Алх
3 жилийн өмнө
66.181.183.94

ард түмнээр тохуурхаж байх шив.сонголтгүй сонгууль болохгүй ирц хүрэхгүй сонгууль өгөхгүй гэсэн үг хүмүүс

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.188

Угаасаа хууль, дүрэм бус байсан учраас Алтөнхуягийн талд гарахгүй ойлгомжтой байхөд баахөн цаг хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байдаг мөн тэнэг хүн шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.