СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-05-21

“Хар машин”-ыг хакердаж чадна гэж залилсан нь тогтоогдсон хүний үгэнд АН-ынхан болгоомжтой хандах ёстой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Тамгаа булаалдаж, хэн нь хууль ёсных вэ гэдгээ эцэслэн шийдэж, учраа олж чадахгүй байгаа Ардчилсан намын М.Тулгат даргатай С.Эрдэнийн талынхан өчигдөр ээлжит “4:11” мэдээллийн цагаараа 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай хэмээн мэдэгдэж, иргэн Г.Ган-Очирын яриаг олон нийтэд цацсан билээ.

Иргэн Г.Ган-Очир “Миний бие Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд энэ хэрэг нь сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай хэргийн талаар хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн боловч Монгол Улсын хууль эрх мэдэлтнүүдийн өмнө хүчгүйдэж, эсрэгээрээ хэргийн гэрч болох миний биеийг хэлмэгдүүлж байгаа тул арга буюу ард иргэдийн мэдэх эрхийн хамгаалалтад орохыг хүсэж энэ мэдээллийг хийж байна” хэмээсэн юм.

.

Улмаар АН-ынхан өнөөдөр 2020 оны сонгуулийн будилааныг шалгаж тогтоотол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Э.Бат-Үүл тэргүүтэй удирдах албан тушаалтнууд нь СЕХ-нд өгөв. Уг нь тэдний өгч буй шаардлага, “шүгэл үлээгч” хэмээн тус намынхан нэрлээд буй Г.Ган-Очирын яриад байгаа зүйлийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Тагнуулын ерөнхий газрынхан шалгаад бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Харин АН-ынхан үүнийг нь шалгаж нягтлалгүй, залилан мэхлүүлж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөв.

Учир нь бусдад итгэл төрүүлж залилан мэхлэхийг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэг зааснаар иргэн Ганбаатарын Ган-Очирт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгасан. 1985 онд төрсөн, 2017 оны сүүлчээр БСШУЯ-нд ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр л анх ийм зүйл ярьж бусдад итгэл төрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, . Зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг залилахыг завдсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тагнуул, цагдаагийнхан тогтоосон аж. Гэвч түүний үгэнд итгэж, мөнгөө өгсөн буюу залилуулж, бодитоор хохирсон хүн байхгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13-1.1 дэх хэсгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 30.14-1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрээр хэргийг нь хаасан байна.

Тэгэхээр тагнуул, цагдаагийнхны шалгаж шийдвэрлэсэн энэ хэргийн талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийж, бодит байдлыг олон нийтэд хүргэхгүй бол нийгэмд буруу ойлголт, эргэлзээ бий болж болзошгүй нь. Тиймээс АН-ынхан ч олон нийтэд мэдээлэл цацахдаа УЕПГ, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас бодит үйл явцыг тодруулсан нь зөв бус уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
203.169.48.34

Ochiroo ch buruu zamaar budaa teegeed bh shig

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.20

Яандаа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.101

Hichneen jil ingej yrij bna uur yrih zuil alga songuuli duhuud ireh bur iim yria garah ym busad ued yu ch duugardaggui baij AN han ard tumnee buu taltsuulaad bai

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.97

АН бүр баларч бнаа

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.40

Зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг залилахыг завдсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тагнуул, цагдаагийнхан тогтоосон гэж л байнашд.

Angel Engel
3 жилийн өмнө
66.181.161.119

Songuuli dohood ireheer bainga har pr aaa hiigeed ehleh um. Zov orsold gej ardchilsan namd zovlii .Shudarga songuuli bolno baih .

MYAGMARJARGAL
3 жилийн өмнө
66.181.161.119

Buruu zamaar budaa teevel, butsahdaa shoroo teene gedegdee.Ard irgedee bodohgui Ardchilsan nam boliyoo

Бямбасүрэн
3 жилийн өмнө
202.126.88.202

Ан ч бүр утгаа алдаж байна.

Пито
3 жилийн өмнө
202.9.47.62

Ийм явуургүй аргаар ард түмнээ төөрөгдүүлэх АН аргаа барахдаа ийм юм ярьж эцэстээ өөрсдийгөө асуудалд оруулж байгаа юм ш дээ.

зочин
3 жилийн өмнө
103.140.10.206

ерөнхийлөгч хүн ард иргэдийн эв нэгдлийн баримилах ёстой хүн тэгэтэл сонгууль эхлээч үгүй байхад ингэж талцуулах нь ёсгүй үйлдэл мэт

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.41

Buruu zamaar budaa teevel, butsahdaa shoroo teene gedegdee.Ard irgedee bodohgui Ardchilsan nam boliyoo

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.62

АН ер тгэд дотроо ч учраа олохгүй ялагдаж ч чадахгүй дандаа болсон болоогүй үймээн самуун дэгдээсэн хүмүүс л бх юмдаа

иргэн
3 жилийн өмнө
202.9.47.62

Ялагдаж ялж сурах л хэррэгтэй юм бгаа юм даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.67

Songuuli dohood ireheer bainga har pr aaa hiigeed ehleh um. Zov orsold gej ardchilsan namd zovlii .

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.67

Ан ч бүр утгаа алдаж байна

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.231

Харах царайны л хүйтэн хулгайч байсан лалар чинь

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.227

АН утгаа алдаж байнаа.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.16

Жилийн өмнө бас л хардаж сэрдээд өчнөөн гар тооллого хийгээгүй юмуу ??? ОДОО БОЛ ЯАЖ ХАРЛУУЛАХ ВЭ Л ГЭЖ ӨӨРСДИЙН ЭРХ АШИГ, МЭДЛЭЭ ТЭРНҮҮНД ТАВИАД СОХРОО БАЙЛГҮЙДЭН !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.