СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-21

Хазайсан краныг буулгах үүрэг өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орон сууцны барилга угсралтын ажилд ашиглахаар угсарсан, улсын бүртгэлийн 2167 дугаартай дугаартай TC-50 маркийн цамхагт краны угсралт, техникийн байдалд ерөнхий гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Цамхагт кран нь зүүн тийш хазайсан байдалтай байгаа нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 3.2.2 дахь заалтыг хангахгүй байх тул тус краныг буулгаж аюулгүй ажиллагаа хангах үүргийг өгч краны ажиллагааг зогсоолоо.

Кран унавал иргэд, тээврийн хэрэгсэл өртөж, мөн “Солонго” зоогийн газрын барилга дарагдах эрсдэлтэй байсан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.