Эквадорын Гуаякиль хотын боомтоос ОХУ руу хөдлөхөөр зэхэж байсан гадил жимсний ачаанд 2.14 тонн кокайн хар тамхи нуусан байсныг илрүүлэн, хураан авсан гэж орон нутгийн цагдаа нар мэдэгджээ.
Тус ачаа нь контейнер зөөвөрлөн, ачих боомт дээр байх үеэр үнэрч нохой хар тамхийг илрүүлсэн гэж албаны хүн мэдээлсэн байна. Хууль хяналтынхны хурааж авсан кокайн нь энэ оны эхээс хойш Эквадорт илрүүлсэн хамгийн их хэмжээний хууль бус хар тамхи аж.
Тус улсын стандартаар хураан авсан кокайн нь дөрвөн сая ам.доллароор үнэлэгдэж байгаа хэдий ч очих ёстой байсан цэгтээ хүрсэн тохиолдолд уг хар тамхины нийт үнэ нь 127 сая ам.доллар хүртэл өсөж болзошгүй байсан юм.
Орон нутгийн Холбооны агентлагийн тодруулснаар энэхүү гадил жимсний ачааг тээвэрлэсэн хөлөг онгоц нь ОХУ руу явах замдаа Баруун Европын хар тамхины наймааны хамгийн том цэг болох Нидерландын нутгаар дайрч өнгөрөх байсан гэнэ.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.