Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон таван гишүүн болох Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар “УИХ-ын гишүүдийн төгөл” нэртэй төгөл байгуулж, мод тарилаа.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрх хайрханы энгэрт 20 мянган мод тарихаар болж, өнөөдөр эхний ээлжийн модыг дүүргийн иргэдтэй хамт УИХ-ын гишүүд тарилаа.
Мод тариад өнгөрөх өөр нэг хэрэг. Тарьсан модоо арчилж, төгөл байгуулна гэдэг хамгийн чухал ажил тул УИХ-ын гишүүд уг асуудалд анхаарал хандуулж, арчилгаанд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн хувьд дөрвөн байршилд "Ногоон орчныг дэмжье" уриан дор төгөл байгуулж байгаа гэнэ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ногоон төгөл үүсгэхийн тулд мод тарих ажил бол дөнгөж эхлэл. Бид тарьсан модоо усалж, хамгаалж, ургуулах ёстой. Тэгж байж жинхэнэ утгаараа ногоон төгөл бий болно. Тэр ч утгаараа дөрвөн байршилд хийгдэж буй төглийг эзэнжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн төгөл, НИТХ-ын төлөөлөгчдийн төгөл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төгөл, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын төгөл гэж нэрлэсэн юм. Иргэд, ААН та бүхэнд ч гэсэн хайртай дотнын хүмүүс, хамт олноороо хамтарч төгөл байгуулах ажилд идэвхтэй оролцоорой" гэлээ.
Баянзүрх дүүргийн 11, 20, 23 дугаар хороонд нийт 142.3 га талбайд 200 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нээрээ арай л хэлбэр үү ... конжумтайгаа мод тариад л арай л төгсөрчихжээ