СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-21

🔴LIVE: УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжиллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа талаараа мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр “УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд баримт нотолгоо байгаа мэт худал мэдээлэл тараасан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын тараасан худал мэдээллийг залруулах, бодит байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүссэн тул холбогдох газруудад вакцинжуулалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцад миний бие хэрхэн, яаж оролцож саатуулсан, хохироох үйл ажиллагаа явуулсан эсэх талаар мэдээллийг бичгээр яаралтай ирүүлнэ үү гэсэн албан бичгүүдийг хүргүүлсэн.

Л.Оюун-Эрдэнийн ямар ч нотолгоогүй, логик уялдаагүй мэдэгдлээс дараах асуултууд урган гарч байгаа юм.

-Гадаад оронд суугаа Элчин сайд болон гаалийн ажилтнууд төрийн албан хаагчид хэн нэг хүн утсаар ярьсан төдийд ажлаа цалгардуулж, үүрэг хариуцлагаа орхигдуулдаг уу?

-Вакцин худалдан авах, татаж авах ажиллагаанд Элчин сайд, гаалийн ажилтнууд гацаах зогсоох хэмжээний нөлөөлөл үзүүлэх боломжтой юу? 

-Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг мөн үү? Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно гэсэн зарчим Засгийн газарт үйлчлэхээ больсон уу?

Монгол улсад албан тушаалтнуудад хууль үйлчлэхээ больсон шинж тэмдэг сүүлийн үед олноор гарах болсны нэг нь Ерөнхий сайд ямар ч нотолгоогүй, ор үндэсгүйгээр шүүхийн шийдвэрээс урьтаж, бусдыг гүтгэн харлуулж байгаа явдал боллоо гэж үзэж байна..

Иймд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга миний болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор, ноцтой, хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан, ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэж үзэж гэм хорын хохиролд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гаргуулах гэм хорын хохирлын 100,000,000 төгрөгийг би цар тахлын улмаас цалин хөлс, орлогогүй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тарааж өгч, цар тахлын улмаас өрх гэр, үр хүүхдээ авч яваа эмэгтэйчүүдийнхээ амьдралд нэмэрлэх болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
3 жилийн өмнө
66.181.161.65

сэтгэцийн юмтай авгай

Зочин
3 жилийн өмнө
202.21.105.186

Балай авгай, өмнө нь бас гаднын оронд байгаа иргэдээ авч ирсэнгүй гэж баахан улс төржсөн авгай.

иргэн
3 жилийн өмнө
202.21.107.97

ярьсан бичлэгийг чинь гаргаад тавьчихвал та өөрөө ёс зүйтэй болж гишүүнээсээ татагалзаж чадах уу? гэдэг асуулт байна

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.88

Chinii bodol dandaa mungu bodoj bdag shunaliin tulam be tegeed danda yadarsan muusain ard tumnii ner barij hudlaa yrij bdagaa boliul ysan yum be

zocnin
3 жилийн өмнө
66.181.161.50

zowsndee ner hvndee olj awah ni

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.74

Ямар бага мөнгө нэхэж байнаа. 1 тэрбумийг нэхээчээ. Ганц зуун саяар яах гэж байгаа . шалгадаг газар шалгаад тогтоогоод өгөхөөр чи өөрөө улс эх орны эсрэг ажилласан хэргээр буруудаж, зуун сая байтугай юм болно доо . шулам минь.

Зочин
3 жилийн өмнө
103.10.22.108

Оюун-эрдэнэ одоо ес сайд хүн бж маныхаа эрх барьж бгаа бж төсөвт хүртэл вакцин болон төсөвд тодотгол хийгээгүй бж түүнийгээ хэн нэг рүү бүр дандаа ан руу чихэж бухах гэдгээ больцгоомоор юм даа.Төрийн ажлыг намчирхаж эрх барьж бгаагаар түрээ барьж дандаа ан ардчилалын анхдагч нар луу дайрдагаа больмоор юм даа.Элбэгдоржийг бас юу гээл блаа ховын авгай шиг ес ичмээр ман чинь вакцин эрдэнэт оюу толгой бүгдийн буруугийн эзэд шүү.Эрдэнэтийн 49 орж ирж бж гэрэл цахилгааны мөнгө тэглэж оюутолгойн татвараар 300 к тарааж энэ мэт улсын төсөв санхүү явж бхад баахан хүн шоронжуулж ман гавьяагий нь авахаа ичмээр ичээч.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.54

Ene avgai u ah ner hund gj bgaa yu namiinhantaga ger bulere niilj uls ornii esreg ajilchaad ner hund ch geh shig zail uz avgai min

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.154

Өө одоо бас мөнгө авах сайхан боломж гараа юм байх даа энэ авгайг хэн сонгосон юм болоо хэрүүл хийхээс өөр юммэддэг юм уу

Зочин
3 жилийн өмнө
103.212.119.251

Ерөнхий сайд хүн тал талаасаа бүрэн мэдээлэлтэй байж ярьсан байлгүй юу гэж ажилгүй цаг нөхцөөж байгаа хүмүүс шиг хов жив ярихав .Одонтуяа ч юун их мөнгөний шуналтай юм .Хайран ч УИХГ- ны нэр хүнд шороотой хутгаад хаячих юм байна доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.