Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ.
Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад болон 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн, нийтдээ 238 мянган ахмад энэхүү мөнгийг авах юм. Энэ арга хэмжээнд нийтдээ 216 тэрбум төгрөг зарцуулж буй.
Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлсөн. Өнгөрсөн онд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн. Энэ удаа зээлгүй байсан ахмадуудад мөнгө олгосноор нийтдээ 466.5 мянган ахмадад 911 тэрбум төгрөг зарцуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр засагтаа баярлалаа тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа өвчин тахалтаы байгаа хүнд цаг үеэр 1 сая төгрөг олгосонд туйлын ихээр баярлаж байна. Төр засгийн маань ажил үйлс нь өөдрөг байж тохиолдсон өвчин тахлыг гарз хохирол багатай гэтлэн давахыг хүсье

3sayiin zeeltei bsan hun awah yum bolu
2020 онд орсон хүнд өргөж болдоггүй юм у
Гүрүпд байгаа зээлгүй байсан авахуу 1.сая.
2019onii 12r sariin 27nd tetegbertee garsan. 1 sayiig abaxuuu.