ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөдөө орон нутагт энэ сарын 22-25-ны хооронд аймгуудад нэгдсэн байдлаар хоёр дахь тунгийн вакцинжуулалт эхэлнэ. Вакцины дараах хариу урвалын мэдээлэл өгсөн хүмүүсийн мэдээлэл болон эрүүл мэндийн байгууллагад хандсан хүмүүсийн бүртгэл, мэдээллээс харахад Астра Зенека вакцины дараа 30 хувьд нь халуурах, 25 хувьд нь толгой өвдөх, 23.6 хувьд нь бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрсэн.
Хятадын Вероселл вакцины дараа 13 хувьд нь халуурах, 2.2 хувьд нь хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Вакцины дараа дархлаа тогтож байгааг эдгээр хариу урвалууд илэрхийлнэ. Хариу урвал нь хамгийн ихдээ 7 хоногийн дараа аяндаа алга болдог. Гэхдээ танд эдгээр урвал нь зовуурьтай байвал эмчид хандах нь зөв" гэлээ.
Вакцины эхний тунг тариулснаас хойш дараагийн тунг нь авах хугацааг тухайн вакцины зааврын дагуу явах аж. Вакцин хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байвал халдварт өртөх бүрэн боломжтой. Мөн дархлаа тогтох 14 хоногийн хугацаанд халдвар авах эрсдэлтэй. Вакциныг бид хүм амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насныханд хийнэ. Үлдсэн 40 хувь нь вакцинд хамрагдаагүй тул халдварын эрсдэл байсаар байгаа" гэв.
Огт вакцин тариулах боломжгүй, эсрэг заалттай хүмүүс эмчид хандаж, эмч зөвлөсний дагуу вакцин хийлгэхэд эсрэг заалттай гэсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Noir l ih hursende3 hha