Сүүлийн 24 цагийн хугацаанд 6823 сорьцод шинжилгээ хийснээс 629 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 51 247 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 603 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Орхонд 4, Дархан-Уулд 1, Төв аймагт 4, Архангайд 4, Өвөрхангайд 7, Говь-Алтайд 1, Сэлэнгэд 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45145 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 33-89 настай таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 240 болж байна. Мөн халдварын бус шалтгаант халдвар нэгээр нэмэгдэж, 13 боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.