Сэлэнгэ аймгийн Шаарам сумд Орхон голыг энэ сарын 20-ны 18:30 цагт Тоёота Карина маркийн автомашин гаталж явахдаа живсэн хэрэг гарлаа. Ослын улмаас 42 настай эмэгтэй У, 42 эрэгтэй Б, 11 сартай Т нар живж, нас барсан харамсалтай хэрэг гарав. Иргэн 49 настай эмэгтэй У, 42 настай эмэгтэй О нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч авч явсан байна. Автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгсөн.
Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд 33 настай эрэгтэй живсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.