Дэлхийн нийтийг хамарсан коронавирусийг намжаахын тулд вакцинжуулалт хийгдсээр байна. Ковид-ын эсрэг вакцин гарснаар дэлхий дээр 10 орчим тэрбумтныг шинээр төрүүлжээ. Өөрөөр хэлбэл коронавирусийн эсрэг вакцинаас ашиг олсон есөн хүн тэрбумтнуудыг жагсаалтад шинээр орсон байна.
Уг судалгааг хийсэн Иргэдийн вакцины холбоо вакцины технологийг эзэмшиж, дангаар ноёлох явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тус байгууллага тэдгээр шинээр төрөн гарсан есөн тэрбумтан вакцинаас 19 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон ба энэ нь бага орлоготой ядуу буурай улс орнуудын нийт иргэдийг бүрэн вакцинжуулахад хангалттай хэмжээнийн мөнгө хэмээн тооцоолсон байна.
Түүнчлэн шинээр төрөн гарсан тэрбумтнуудаас гадна уг жагсаалтад байсан найман тэрбумтны хөрөнгө коронавирусийн вакцины ачаар 32 тэрбум ам.доллараар өсчээ. Вакцины тусламжтай тэрбумтан болсон хүмүүс дундаас ашиг орлогоороо АНУ-ын Модерна фирмийн гүйцэтгэх захирал Стефань Бэнсел, ХБНГУ-ын БиоНТек фирмийн гүйцэтгэх захирал Угур Сахин нар нэрлэгдсэн байна. Мөн БНХАУ-ын КэнСино Биоложикс вакцины компанийг хамтран үүсгэн байгуулсан гурван этгээд тэрбумтнуудын жагсаалтад шинээр багтжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.